Токио 2020 паралимпын наадамд оролцох монгол тамирчдын хоёрдугаар ээлж Япон улсыг зорив
Токио 2020 зуны Паралимпын XVI наадамд оролцох баг тамирчдын хоёрдугаар ээлж өнөөдөр Япон улсыг зорилоо.
Уг наадамд Монгол Улсын баг буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Монгол тамирчдын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд жүдоч С.Ядамдорж, А.Мөнхбат нар VII байр эзэлсэн билээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичих