НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2022 оны 2 дугаар сарын 27 нд хуралдав. Уг хурлын үеэр Украины Элчин сайд Сергей Кислиц НҮБ-ын Ассамблейн ээлжит бус чуулган зарлах хүсэлтийг тавьсан. Түүний хүсэлтийг ОХУ-ын төлөөлөгч болон бусад зарим орны төлөөлөгчид дэмжээгүй юм. Тэдэнд хандан Сергей Кислиц хэлэхдээ, өнөөдөр Украинд хамгийн олон удаа сонсогддог анхааруулга бол "Агаарын дайралт, анхаар" гэдэг түгшүүрийн дохио. Үүнийг та бүхэн мэдэх ойлгох ёстой, энэ асуудлыг бүгдээрээ хэлэлцэх ёстой гэдгийг хэлээд дэмжсэн хүмүүст талархал илэрхийлэв.

 

 

Тэрээр мөн уриалгыг нь дэмжээгүй хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй хохирлын тухай видео, зургийг үзэхийг хүссэн.  ОХУ-ын түрэмгийллийн улмаас газар дээр юу болж байгааг үнэн зөвийг тэндээс олж хараарай, Орос улс Украйны эсрэг түрэмгийлэл хийж, Украины ард түмний бүрэн эрх, хүний ​​эрхийг зөрчиж байгаагийн үндэслэл, шалтаг болгон геноцид гэсэн "хачирхалтай бөгөөд үндэслэлгүй мэдэгдэл" гаргаж байна. Орос улс Украины эсрэг хийсэн түрэмгийлэл нь худал хуурмаг, олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчсөн гэдгийг нотлох бөгөөд үүнийг зогсоох ёстой" гэж тэр мэдэгдэв.

 


Түүний санал уриалгыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүлээн авч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганыг зарлахаар боллоо. Тус чуулганаар ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай үйл ажиллагааны талаар хэлэлцэн, тогтоол гаргах төлөвтэй байна.

Ерөнхий Ассамблейн энэ тусгай чуулганд оролцох НҮБ-ын гишүүн 193 улс Украины асуудлаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлнэ.

​​​​​​​

 


Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement