Украины Ерөнхийлөгч Европын холбоонд элсэх өргөдөлд гарын үсэг зурлаа
Украин улс Европын холбоонд нэн даруй нэгтгэх хүсэлт гаргажээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр мэдээлсэн байна.
Европын Холбоо /ЕХ/ Украины ЕХ-нд элсэх хүсэлтийг албан ёсоор бүртгэн авчээ. Энэ талаар Украинаас ЕХ-нд суугаа төлөөлөгч Всеволод Ченцов “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийн гарын үсэгтэй элсэх хүсэлтийг ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Францын байнгын төлөөлөгч Филипп Леглиз-Костад гардуулан өгсөн талаараа В.Ченцов мэдээлсэн байна.
“Хүсэлтийг бүртгэн авсан бөгөөд холбогдох үйл явц эхлээд байна” гэдгийг дипломатч цохон тэмдэглэжээ.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр В.Зеленьский ЕХ-нд элсэх Украины хүсэлтэд гарын үсэг зурсан байна. Тухайн өдрийнхөө орой хүсэлт Брюссельд хүргэгдсэн талаар В.Зеленьский мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичих