Кино урлагийн салбарын хамгийн том наадам Академийн шагналын 94 дэх удаагийн ёслолын арга хэмжээ гуравдугаар сарын 27-нд боллоо. Америкийн кино академийнхан энэ жилийн наадмын шилдэг киногоор "Coda"-г тодрууллаа. 

Энэхүү кино нь гэр бүлийнхээ цор ганц сонсголтой охин Эмилиа Жонесын талаар өгүүлдэг. 94 дэх удаагийн Оскарын наадмаас тус кино гурван шагнал хүртлээ. 

“Coda” гэдэг нь “Child of Deaf Adult” буюу сонсголгүй хүний хүүхдийг ингэж нэрлэдэг байна. Кинонд өгүүлэх Руби бол гэр бүлийнхээ цорын ганц Кода юм. Тэрээр хөгжмийн чиглэлээр суралцахыг хүсдэг ч эцэг эхийнхээ хүнд хэцүү бизнест нь туслах ёстой гэж боддог. Дүрүүдэд Эмилия Жонс, Марли Матлин, Трой Коцур нар тогложээ. 

 

 

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement