“Хөсөгтөн” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан Францын “Buda Musique” болон “Routes Nomades” хөгжмийн лэйблтэй хамтран бүтээсэн шинэ уран бүтээлийн “Жангар” цомог гарсан даруйдаа Европын нэр хүндтэй хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн билээ.

Цар тахлаас болж хойшлогдсон аялан тоглолт 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Франц, Люксембург, Швейцар, Бельги улсын хотуудаар үргэлжилж байна.

“Жангар” цомог дараах жагсаалтуудыг тэргүүлж хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авчээ.

  • Songlines music award 2021 – Asie & Pacifique Category
  • Best Of Asia Pacific 2021 – Transglobal World  Music Charts
  • Favis 2020 – Mundofonias (ESP)
  • Selection Albums – Le Monde (FP)
  • Top 15 World Music Albums - Spin the Globe (USA)
  • Top 25 Favorites Of The Year – Global Village (USA)
  • Mejores albums de World Music de 2020-   Cuba Cominuca (Cuba)

Түүнчлэн, Монгол Улс, Австрали Улс хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойг тохиолдуулан соёлын харилцааг өргөжүүлэх ажлыг Австрали Улсын Элчин сайдын яамтай хамтран эхлүүлж, Австралийн уугуул иргэдийн үндэсний хөгжим болох didgeridoo хөгжмийг Монгол үндэсний хөгжим, хөөмийтэй хоршуулж хамтарсан бүтээлийнхээ бэлтгэлийг эхлүүлээд байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement