Цар тахлын улмаас тээвэрлэлт тасалдаж, нүүрсний импорт багассан нь БНХАУ-д эрчим хүчний хомсдол үүсэхэд нөлөөлж магадгүй байна.

Тухайлбал далайн эргийн найман мужид нүүрсний хомсдол нүүрлэхээр байгааг БНХАУ-ын Нүүрс тээвэр, түгээлтийн холбооны дэд Ерөнхийлөгч анхааруулжээ. Тэрбээр эрэлт өндөртэй зуны улиралд эрчим хүчний хямрал үүсэхээс сэргийлэхийн тулд уул уурхайн компаниудтай урт хугацааны гэрээ байгуулан, мужуудыг нүүрсээр хангахыг Засгийн газраасаа хүссэн байна.

Сүүлийн нэг хоногт БНХАУ-ын Шанхай хотод COVID-19-ийн халдварын 27 мянга гаруй тохиолдол бүртгэжээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.

 

 

 

 

 Эх сурвалж: Bloomberg TV 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement