БНСУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёл тангараг өргөж, төрийн эрхийг авснаар Өмнөд Солонгост улс төрийн шинэ эрин үеийг эхлүүллээ гэж тус улсын хэвлэлүүдэд онцолж байна. Шинэ ерөнхийлөгчийн тангаргийн үгний гол хэсэг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх яриа хэлэлцээнд нээлттэй хандахаа илэрхийлсэн үг байлаа.

Өмнөд Солонгосын 20 дахь ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-ын дэд ерөнхийлөгчийн нөхөр Дуглас Эмхофф, Японы гадаад харилцааны сайд Хаяши Ёшимаса зэрэг гадаа, дотоодын 40 орчим мянган зочин төлөөлөгч, иргэдийн төлөөллийн өмнө тангараг өргөхдөө, "Умард Солонгосын эдийн засгийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөг гаргахад олон улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэж мэдэгдлээ.

БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн өмнө цөмийн болон пуужингийн хөгжлөө урагшлуулж байгаа Умард хөрштэйгээ хэрхэн харилцах, Америк, Хятадын дунд тэнцвэртэй гадаад бодлого барих, хөрш Японтой харилцаагаа сайжруулах, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зэрэг хэд хэдэн том сорилт хүлээж байна.

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛ: Хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх орон зай, Умардад үр ашгаа өгөх арга зам бий. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг чин сэтгэлээсээ эхлүүлбэл бид Умардын эдийн засгийг хүчирхэг болгох, ард түмний нь амьжиргааг сайжруулах зоригтой төлөвлөгөө боловсруулахад олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Харин шинэ засгийн газар дотоод бодлогын хувьд шинжлэх ухаан технологи, инновацид суурилсан эдийн засгийн өсөлт асуудлыг шийдвэрлэхэд ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн алдаа завхралыг арилгах, баян ядуугийн ялгааг бууруулахад дэмжлэг болох нэг арга зам гэж Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч үзэж байгаа аж.

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement