Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар, Европын Холбоо болон Оросын хоорондох визийн журмыг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоор төлөвлөж байна. Энэ тухай Файнэншл таймс сонин ням гарагт эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Тодруулбал, Европын улстөрчид маргааш буюу 8 дугаар сарын 30-нд Прага хотод эхлэх хоёр өдрийн уулзалтаасаа ийм шийдвэр батлах төлөвтэй байгаа тухай тэнд мэдээлсэн байна. Харин шийдвэрээ харин 31-ний өдөр зарлаж магадгүй юм байна.

Үүний зэрэгцээ энэ шийдвэртэй холбогдуулж батлах нэмэлт арга хэмжээний тал дээр, тухайлбал Оросын иргэдэд Европын холбооны орнуудад нэвтрэх виз олгох тоог цөөлөх үү, аль эсвэл Украин дахь цэргийн тусгай ажиллагааг дэмжиж байгааг дэмжиж байгаа хүмүүст татгалзах уу гэдэг тухайд Европын Холбооны орнууд хоорондоо бүрэн зөвшилцөлд хүрээгүй байгааг эх сурвалж мөн дурджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 9-нд Вашингтон пост сонинд өгсөн ярилцлагадаа, өрнөдийн орнуудыг оросын бүх иргэдийг нутагтаа оруулахыг хориглох ёстой гэж мэдэгдэж байсан. Үүнээс хойхно нь украины гадаад яамны сайд Кулеба “Твиттер” хуудсаараа дамжуулан “Европын холбооны бүх улс, мөн Долоогийн бүлгийн орнуудыг оросуудад виз олгохоо зогсоохыг”  уриалж байжээ.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ тухайд, Орос улсыг, оросуудыг хаан тусгаарлахыг оролдох нь явуургүй үйл явц гэж мэдэгдэж байсан юм. Гэхдээ одоогоор ийм санааг Европын хэд хэдэн улс, түүний дотор Балти хавийн улсууд дэмжсэн шийдвэр баталжээ.

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement