УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн, "Цахим хөгжил, харилцаа холбооны яам бол иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй яам. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт сайдаар томилогдохдоо ажлын хэсгийг ахалж батлуулсан 5 хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдсэн.

Тиймээс салбарын сайдын хувьд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн 8-р зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо үүгээр мэдэгдье.

Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулна." гэжээ.

Эх сурвалж: Сайд Н.Учрал Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно.

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement