Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд 26 спортын шилдгүүд тодорлоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тул Монголын спортынхны хувьд энэ наадмыг “олимп” хэмээн нэрийдэж болно.

Тус наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр дүүргээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ.

Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.

Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм.

Сонирхуулахад, Тус наадмын хаалтын ёслол өнөөдөр Спортын төв ордонд 16:00 цагт болно.

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement