Урьдчилсан байдлаар орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шаардлагыг танилцуулж байна:

✍🏻 Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;

✍🏻 Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;

✍🏻 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;

✍🏻 Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;

✍🏻 Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;

✍🏻 Барьцаалбар үйлдэх;

✍🏻 Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;

✍🏻 Банкнаас тогтоосон бусад шаардлага;

https://www.facebook.com/photo.php?fbid=626427142191146&set=a.425287615638434&type=3

🔍 Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна.

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement