Технологийн боловсролоор Европ тивдээ тавдугаарт ордог Болгар улсын “20К программист” тусгай хөтөлбөрийн анхан шатны сургалт өнгөрөгч бямба гарагт эхэллээ. Тус хөтөлбөрийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газраас “Новелсофт” ХХК, “MLC Business school”, Болгарын Программ хангамжийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү олон улсын програмчлалын хөтөлбөр нь “Front-End” болон “Back-End” загвартай ажиллах, вэб хуудас, аппликейшн бүтээх, цаашлаад ахисан түвшний сургалтаар дамжуулж технологийн салбарт хөл тавих боломжийг олгох юм. Уг хөтөлбөрт бүрэн хамрагдсанаар “Full Stack Developer” диплом гардан авч, дэлхийн топ 500 компанид ажиллах эрхтэй болох аж. 

 

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement