Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.

“Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай ажиллаж богино хугацаанд ослын үр дагаврыг арилгах арга хэмжээ авч гол замыг 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 07 минутад хөдөлгөөнд нээлээ.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

 

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement