2022 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи: Хугацааны эхэнд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14, 15-нд зарим газраар, 16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement