Украины Засгийн газар Оросын арми эрчим хүчний байгууламжуудыг сүйтгэж байгаатай холбогдуулан өчигдрөөс улс орон даяар тодорхой цагуудад эрчим хүчээ хэмнэхийг ард иргэддээ уриалсан. Тодруулбал, улс орон даяар өглөө 7-9 цаг, орой 17-22 цаг хүртэл эрчим хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Оросын агаарын цохилтын улмаас өчигдрийн байдлаар Украины 1162 хот, суурин, тосгон гэрэл цахилгаангүй болсон байна.

Украины Засгийн газрын шийдвэрийн дагуу хотуудад гудамжны гэрлийг хязгаарлахаар болжээ. Сүүлийн 8 хоногт Украины цахилгаан станцуудын 30 хувь нь Оросын агаарын цохилтод сүйджээ.

Өнгөрсөн мягмар гарагт Оросын армиас өгсөн агаарын цохилтын улмаас эрчим хүчний хоёр байгууламж сүйдэж, нийслэл Киев хотын зарим дүүрэг гэрэл цахилгаангүй болсон байна.

Зарим хотуудад гэрэл цахилгаанаас гадна цэвэр усны нийлүүлэлт тасалджээ. Аравдугаар сарын 7-18-ны хооронд Оросын талаас өгсөн цохилтын уршгаар Украины 11 мужид 4000 гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Одоогоор 1162 хот суурин тосгонд гэрэл цахилгаангүй байгааг Эрчим хүчний сайд нь мэдэгдлээ.

Украины онцгой байдлын алба бөмбөгдөлтөд өртсөн эрчим хүчний байгууламжуудаа сэргээн засварлахаар шаргуу ажиллаж байгаа ч өвлийн хүйтэн болохоос өмнө станцуудын үйл ажиллагаа сэргэхгүй байх вий гэж болгоомжилж байна.

Украины ЕТГ-ын дэд дарга нөхцөл байдал хүнд байна. Иймээс улс орон даяар "хатуу" өвөлд бэлдэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Украины зарим хотуудад иргэд нь цахилгаан үүсгүүр, хийн түлшний төхөөрөмж худалдан авч эхэлжээ.

Британийн тагнуулын байгууллагаас ОХУ-ыг дайны талбарт их алдагдал хүлээж эхэлсэн цагаас хойш цэргийн байнаас гадна иргэний дэд бүтцэд цохилт өгөхийг эрмэлзэх магадлал өндөрссөн байна гэж дүгнэжээ.

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement