ЦАГААНХАД-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 19.2 КМ ЗАМЫН АЖИЛ 83 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат бусад албаныхан Өмнөговь аймагт ажиллалаа. Цагаанхаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 19.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 83.28%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ онд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Тус авто зам ашиглалтад орсноор тээвэрлэлтээс үүдэн бий болдог байгаль орчны сөрөг нөлөөлөл буурна гэж үзэж байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичих