Монголбанк 2022 оны 10 дугаар сард 2,196.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 17.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,260.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,234.3 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 10 дугаар сард дундаж үнэ 189,179 төгрөг байв.

 

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/10)Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/10)


 

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.10)Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.10)

 

 

Эх сурвалж: Монголбанк

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement