Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох “Сычуаны сайн хүн” жүжиг энэ сарын 18-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.

Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжигт “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл зүй ёсоор ордог. Олон шүүмжлэгч уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг бүтээлүүдийн нэг гэж үздэг бөгөөд энэхүү жүжиг найруулагч, жүжигчдийг төдийгүй үзэгчдийг сорьдог бүтээл гэдгээрээ онцлог юм.

Жүжгийн үйл явдал дэлхийн I – II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятадад өрнөдөг бөгөөд Брехтийг энэхүү жүжигтээ Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.

Хятадад болж буй үйл явдлыг Герман зохиолч бичсэнийг ийнхүү Монгол найруулагчийн дэглэлтээр, орос зураачийн урласнаар Монгол үзэгчид анх удаа харах нь.

Гэвч Бертольт Брехтийн жүжигтэй гурав дахь удаагаа учрах гэж буй. Тодруулбал, 1972 онд С.Галсанжавын найруулгаар “Эхийн сэтгэл”, 1988 онд Б.Мөнхдоржийн найруулгаар  “Галилейн амьдрал” жүжиг тоглогдож байсан юм.

Жүжгийн нийт уран бүтээлчид:

Ерөнхий продюсер-Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Уран сайхны удирдагч-Н.Ганхуяг /МУАБ, УГЗ, доктор профессор/

Ерөнхий найруулагч-Э.Ёндоншарав /СТА/

Орчуулагч-Г.Айбора

Зөвлөх найруулагч-Б.Мөнхдорж /АЖ/

Ерөнхий зураач-Анна Гребенникова

Ассистент найруулагч-Н.Пүрэвдорж /УГЗ/

Туслах найруулагч-Г.Мөнхжаргал /СТА/

Хөдөлгөөний найруулагч-Г.Ган-Очир /СТА/

Гэрлийн найруулагч-Я.Батсайхан /СТА/

Жүжиг чимэглэлийн эрхлэгч-Н.Батбилэг /СТА/

Дууны найруулагч-О.Майдаржав

Гол дүр

Шэн Ти – Шуй Та -Т.Хулан /СТА/ нар тоглоно. 

 

 

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement