Япон Улсад Тусгай ур чадвартай ажилтнаар ажиллах хүсэлтэй ажил хайгч гадаад иргэдэд зориулсан “ГАДААД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЯАРМАГ-2022” хөдөлмөрийн онлайн /zoom вэбинараар/ танилцуулах өдөрлөг 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд /Бямба, Ням гараг/ Японы цагаар 11:00-19:00 буюу Монголын цагаар 10:00-18:00 цагт явагдах тул иргэд та бүхнийг үнэ төлбөргүй хамрагдахыг урьж байна.

Энэхүү арга хэмжээг Япон Улсын Цагаачлалын албаны агентлаг ивээн тэтгэж зохион байгуулах бөгөөд тус улсын ажил олгогч компаниуд оролцож, таны сонирхсон асуултад хариулт өгч, ярилцах боломжийг олгоно.

Хэрэв та оролцохыг хүсвэл өргөдлийг http://info-tokuteiginou.com дарж үзнэ үү.

Таны мэдүүлгийг хүлээн авсны дараа Японы талаас дэлгэрэнгүй мэдээллийг таны цахим шуудангаар илгээх болно.

Дээрх онлайн арга хэмжээний үеэр дараах салбаруудын тухай мэдээлэл өгнө. Үүнд:

-Сувилахуйн тусламж үйлчилгээний салбар

-Барилгын цэвэрлэгээний бизнес

-Барилгын үйлдвэрлэл

-Усан онгоц хийх болон далайн хөлөг онгоцны үйлдвэрлэл

-Автомашины засвар үйлчилгээний салбар

-Материал ,үйлдвэрлэлийн машин техник, цахилгаан, электрон мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар

-Агаарын тээврийн салбар

-Орон байрны бизнес

-Хөдөө аж ахуйн салбар

- Загасны аж ахуйн салбар

-Хүнс ундаа үйлдвэрлэлийн салбар

-Нийтийн хоолны салбар

 

 

 

Эх сурвалж: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement